31 дүгээр цэцэрлэгийн танилцуулга

Тус цэцэрлэг нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт байрладаг улсын цэцэрлэг. Нийт 7 ангид  280 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож ажилладаг.  1 бага ангид 2 настай 38 хүүхэд,  2 дунд ангид 3 настай 82 хүүхэд, 2 ахлах ангид 4 настай 80 хүүхэд,  2 бэлтгэл бүлэгт 5 настай 80 хүүхдэд багш, туслах багштайгаа ажилладаг. Өглөө 8 цагаас орой 17,30 хүртэл ажилладаг. Цэцэрлэгт хэл яриаг хөгжүүлэх, математик, дүрслэх урлаг, хөгжим, байгаль нийгмийн орчинтой танилцуулах, бие бялдар хөгжүүлэх гэсэн сургалтууд  явагддаг. Мөн дугуйлан хичээллэн хүүхдийг төрөл бүрийн тэмцээн уралдаанд бэлтгэн оролцуулдаг. Хөгжмийн хичээлийг тусгай сургууль төгссөн мэргэжлийн багш заадаг. Манай цэцэрлэгт 30 хүн ажилладаг. Эрхлэгч, арга зүйч, эмч, нярав, нягтлан бодогч, багш, туслах багш , тогооч, туслах ажилтан, үйлчлэгч, манаач гэсэн ажилчидтай. Цэцэрлэг нь улсаас санхүүждэг. Хүүхдийн хоолны мөнгийг улсаас өгдөг тул эцэг эхээс ямар нэгэн төлбөр хураамж авдаггүй. Манай цэцэрлэг 1961 онд байгуулагдсан. Гэр хороололд зориулалтын бус байранд байрлан ажиллаж байгаад 2013 онд шинэ цэцэрлэгийн барилгатай болсон
cardura compendium davidspot.com carduran
31 дүгээр цэцэрлэгийн танилцуулга
Хэрэглэгчийн хандалт
Яг одоо сайтад 3
Өнөөдөр зочилсон 328
Энэ 7 хоногт 35
Энэ сард 66
Нийт зочилсон 10208